Шинэ жилийг архигүй тэмдэглэх уриалга гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-12-24 22:55:41

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон аймгийн Цагдаагийн газраас төрийн байгууллагуудад хандан шинэ жилийн баярыг архигүй тэмдэглэх уриалга гаргажээ.

Энэхүү санаачилга нь иргэдийн аюулгүй байдлыг хангах, баярыг гэмт хэрэг, зөрчилгүй тэмдэглэн өнгөрүүлэх, төрийн байгууллагуудын хариуцлага, сахилга, дэг журмыг сайжруулах зорилготой аж. Шинэ жилийг архигүй тэмдэглэх уриалгад аймгийн ИТХ-ын ажлын алба, аймгийн ЗДТГ, Өлгий сумын ЗДТГ зэрэг нийтдээ 38 төрийн байгууллага нэгдсэн байна.

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс уг ажлыг  2011 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж байгаа ба гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд тодорхой үр дүнгээ өгч байгааг зохион байгуулагчид онцолж байна.  
 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ