Дорноговьд энэ жилийн анхны цас орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 16:08:29

Дорноговь аймгийн Айраг, Иххэт, Дэлгэрэх зэрэг сумын нутгаар энэ сарын 15-16-ныг шилжих шөнө энэ жилийн анхны цас орлоо.

Аймгийн УЦУОШГ-аас мэдээлснээр Дэлгэрэх, Иххэт сумын ихэнх нутгаар 5 см зузаантай цас орсон бол зарим газраар гутлын түрүү татах, 20-30 см хэмжээтэй хунгарласан байна. Хэрэв  дахин нэмж цас орж хүйтэрвэл өвөлжилт хүндэрч болзошгүй талаар Дэлгэрэх сумын Засаг дарга З.Батмөнх өгүүлсэн юм.

Харин өнөөдөр Сайншанд, Айраг, Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт,Мандах, Өргөн, Сайхандулаан, Даланжаргалан сумын нутгаар цас орж салхи секундэд 10-14 метр, зарим үед секундэд 16 метр хүрч нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурч байна.

Х.Эрдэнэбулган

 

Холбоотой мэдээ