Сувилагчид цус, цусан бүтээгдэхүүний эмнэлзүйд суралцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-12-18 17:19:07
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цус сэлбэлт судлалын үндэсний төв /ЦССҮТ/-д “Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр-5” төслийн хүрээнд “Цус, цусан бүтээгдэхүүний эмнэлзүйн зохистой хэрэглээ” сэдэвт сувилагчдад зориулсан сургалт өнөөдөр эхэллээ.

Тус сургалт нь эмнэлгийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааны цус сэлбэх ажиллагаанд оролцдог сувилагчдад цус, цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээний талаар шинэ мэдлэг олгож, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, өвчтөний хяналтын тогтолцоог хөгжүүлэх, баримтжуулалтыг сайжруулах хандлага, ур чадвар, дадлыг олгох зорилготой.
Сургалтад нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төв ба дүүргийн эмнэлгүүд, амаржих газрууд, 21 аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв /БОЭТ/, Нэгдсэн эмнэлэг, Өвөрхангай аймгийн Хархорин, Сэлэнгэ аймгийн Мандал, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн нийт 46 сувилагч хамарч “Цусны эмнэлзүйн хэрэглээ, хэрэгцээ”, “Аюулгүй сэлбэлтийн талаарх өвчтөний орны дэргэдэх үйл ажиллагаа”, “Аюулгүй сэлбэлтийн зохион байгуулалтын зарим асуудал”, “Онцгой байдлын үеийн эмнэлзүйн цус сэлбэлтүүд” зэрэг сэдвийн хүрээнд онолын болоод практик мэдлэгээ дээшлүүлэх юм. Сургалт хоёр өдөр үргэлжилнэ.
Ж.Болор
Холбоотой мэдээ