Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд мэдээлэл хийж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга мэдээлэл хийж байна.
Тэрбээр үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байгаа бөгөөд хуралдаан хаалттай горимоор үргэлжилж байна. Ерөнхийлөгч өнгөрсөн сарын 24-нд Төрийн ордонд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулсан. Уг хуралдаан нь Ерөнхийлөгч Х.Баттулгын ажлаа авсны дараах анхны хуралдаан байсан ба хуралдаанаар ядуурал, ажилгүйдлийн асуудлыг авч хэлэлцсэн юм.

Б.Туул