Төв талбайн Сүлд модны гэрэл асаах ёслол 18.00 цагт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-12-15 13:36:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатарын талбайд байрлах Сүлд модны гэрэл асаах ёслол өнөөдөр 18.00 цагт болно.

Төв талбайд байрлах  22 метр өндөр сүлд модыг “Гэрэлтүүлэг чимэглэл” компани зассан бөгөөд гэрэл асаах ёслолд урлаг соёлын олны танил эрхмүүд болон Нийслэлийн Засаг дарга С.Батболд оролцох юм. Энэ үеэр Өвлийн өвгөн цасан охид, үлгэрийн баатруудын хамт хүрэлцэн ирж сонирхолтой циркийн үзүүлбэрийг толилуулах аж.
 
Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, “Энэ сарын 31-нд Сүхбаатарын талбайд болох “Улаанбаатарын мөнгөн шөнө” арга хэмжээг Монгол Улсын төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулагч найруулж байгаа. Мөн шинэ жилийн баярыг угтан нийслэлээс Шөнийн гэрэлт гудамжинд “Зул сарын баярын худалдаа”-г зохион байгуулах болно” гэлээ.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ