Эмээлтийн технологийн паркийн ажлыг урагшлуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ "Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк”-ийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор ажлын хэсэг байгуулсан.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ХХААХҮЯ, Сангийн яам, БХБЯ, ЗТХЯ, Эрчим хүчний яам, БОАЖЯ, НЗДТГ-ын төлөөлөл багтжээ. Тус ажлын хэсэг төрийн захиргааны төв байгууллагуудын хамтын ажиллагааны уялдаа холбоог хангах, паркийн бүтээн байгуулалтын эрх зүй болон бусад ажлыг эрчимжүүлэх, дэд бүтцэд шаардлагатай зардлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг судалж, шийдвэрлэх арга замыг танилцуулах юм байна. Ажлын хэсгийг ХХААХҮ-ийн Сайд Б.Батзориг ахалж буй юм.
Өнөөдөр ажлын хэсгийнхэн хуралдаж, эмээлтийн үйлдвэрлэл, технологийн паркийн ТЭЗҮ, бусад бичиг баримтууд, өгөгдөл, мэдээллүүд нь хөрөнгө оруулалтын шаардлага хангаж байгаа эсэхийг судлах, эрх зүйн болон зохион байгуулалтын хувьд ямар арга хэмжээ авах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын талаар төсөвт тусгасан зүйл байгаа эсэх, гадаадын зээл тусламжийн ямар эх үүсвэрээр шийдвэрлэх, хөрөнгийг хэн хариуцах, үйлдвэрүүдийг нүүлгэхэд гарах зардлыг нөхөх хугацаанд ямар хөнгөлөлт үзүүлэх вэ гэдэгт талууд төвлөрч ярилцлаа.
Дээрх асуудлын хүрээнд гишүүдийн саналыг ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган баталж, энэ сард багтаан Ерөнхий сайдад танилцуулахаар боллоо.

Б.Заяа