Аврагчид жалганд байсан цогцосыг Цагдаагийнханд хүлээлгэн өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-18 10:20:47

Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид "Жалганд цогцос байна" гэсэн дуудлагын дагуу очиж уг газрыг шалгасан байна.

 Аврагчид Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дахь Орбитын 68 дугаар гудамжны 61 тоотын баруун жалганаас эрэгтэй хүний цогцос олжээ. Уг цогцос 60 настай эрэгтэй О-ийнх болохыг тогтоож дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн  өгчээ. 

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ