2020 онд хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллого болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Хүн ам, орон сууцны тооллогын тов тогтоох тухай”, “Тооллогын улсын комиссыг байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.
Статистикийн тухай хуулинд хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллогыг 10 жил тутамд, завсрын тооллогыг 5 жил тутамд зохион байгуулахаар заажээ. Мөн тооллогын товыг ээлжит тооллого явуулах хугацаанаас хоёроос доошгүй жилийн өмнө УИХ зарлаж, тооллого зохион байгуулах бүрэлдэхүүнийг байгуулахаар заасан байна. Тиймээс дээрх хуулийг үндэслэн 2020 онд зохион байгуулах ээлжит тооллогын тов тогтоох тухай болон Улсын комисс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.
XX зууны хүн амын анхны тооллогыг манай улс 1918 онд явуулсан. Үүнээс хойш 1935, 1944, 1956, 1963, 1969, 1979, 1989, 2000 онд тус бүр тооллого явуулжээ. ХXI зуун гарснаар анхны ээлжит тооллогоо 2010 онд хийсэн бөгөөд хүн ам, орон сууцны завсарын тооллогыг 2015 онд зохион байгуулсан. 2020 онд явуулах тооллогын бэлтгэл ажлын хүрээнд Хүн ам, өрхийн мэдээллийн сан, Нийгмийн даатгалын сан, Халамжийн сан, Эрүүл мэндийн сан, Боловсролын сан, Ажил эрхлэлтийн сан гэх зэрэг иргэний бүртгэлтэй холбоотой бүх санг нэгтгэх, хоорондын мэдээллийн зөрүүг арилгаж төрийн мэдээллийн нэгдсэн сан үүсгэх анхан шатны ажлыг хийж байгаа аж.
Ингээд хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явуулахад олонх дэмжлээ. Ингэснээр тус тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь.

Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ
Гэрэл зургийг Т.Чимгээ