Түүхч Д.Өлзийбаатар, соёл судлаач Ц.Санчир нарт Төрийн шагнал хүртээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр түүхч Д.Өлзийбаатар, соёл судлаач Ц.Санчир нарт Төрийн шагнал хүртээлээ.
Түүхч Д.Өлзийбаатарыг Монголын их түүхийн тухай “Монголчууд”, “Тусгаар тогтнолын түүх” цуврал сонгодог номыг түүх судалгааны үнэн байх зарчимд тулгуурлан бүтээж, залуу хойч үеийнхний түүхийн боловсролыг дээшлүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх, эх түүхээ сурталчлан таниулах, түгээх зэргээр монголчуудын оюуны санд их хувь нэмэр оруулсныг үнэлж, "Тархан суурьшсан Монголчууд" ТББ-ын тэргүүн, соёл судлаач Ц.Санчирыг Монголын эзэнт гүрний байлдан дагууллын мөрөөр сүүлийн 15 жилийн хугацаанд 30 гаруй улсын 300 гаруй хот сууринд монгол судлалын чиглэлээр судалгаа хийн Ил хаадын үеийн хосгүй үнэт, ховор дурсгалуудаас 5 төрлийн 57 нэрийн 200 гаруй дурсгалыг сонгон “Ил хаадын урлаг соёлын бүтээлүүд” судалгааны бүтээлийг перс, англи, монгол хэл, бичгээр хэвлүүлж, Монгол Улсын их түүх, соёлыг дэлхий дахинаа сурталчлан таниулахад оруулсан хувь нэмрийг үнэлж уг шагналыг хүртээжээ.

Энэ үеэр түүхч Д.Өлзийбаатараас сэтгэгдлийг сонсоход тэрбээр, “Монголчууд бид их дэлхийн тавцан дахь онцгой содон улс юм. Монголчууд эх түүхээрээ бахархаж, омогшиж, түүнээс сурч судалж явах ёстой юм. Тиймээс түүхч хүний хувьд үүргээ биелүүлэх ёстой хэмээн үзэж, "Монголчууд” эх түүхийн сонсдог номоо гаргасан. Үүнийг маань Монголын төр, төрийн тэргүүн үнэлж энэхүү хүндтэй шагналыг олголоо. Би болвол эх түүхээ сэрж ухаарч явах ёстой гэж хэлсээр ирсэн. Монголын түүх бол зөвхөн монгол нутагт амьдарч буй хүн бүрээр зогсохгүй, монгол туургатанд хамаатай юм. Ингээд Монгол төрдөө баярлалаа. Монгол төрийн өлмий бат оршиг” гэлээ.

Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ
Гэрэл зургийг Т.Чимгээ