Буудлагын тамирчид Японд Ази тивийн аваргын төлөө өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-12-06 15:03:13
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон улсад энэ сарын 7-12-нд болох буудлага спортын өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-д Монголын 25 тамирчин өрсөлдөнө.

Энэ тэмцээнд "Бээжин-2008" олимпийн наадмын мөнгөн медальт, Дэлхийн цомын аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, Азийн аварга Ц.Мөнхзул, Азийн наадмын аварга Ч.Нарантуяа, Армийн дэлхийн аварга О.Янжинлхам, Г.Нандинзаяа тэргүүтэй шилдэг тамирчид, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг нарын удирдлага дор цэц мэргээ сорино.

Энэ удаагийн тэмцээнд 27 орны 407 тамирчин өрсөлдөхөө мэдүүлгээ өгсөн бөгөөд тэмцээний шилдгүүдээс 2018 онд Буэнос-Айрес хотод болох өсвөр, залуучуудын олимпийн наадамд оролцох эрх олгох юм.

Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна. Хийн гар бууны төрөлд: О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Ц.Анударь, Х.Уртнасан, Т.Энхтунгалаг, Ч.Анужин, П.Түмэнхүслэн, З.Анужин, А.Буяндэлгэр, Г.Батхишиг, С.Тэмүүлэн нар оролцоно.

Харин хийн урт бууны төрөлд: Ч.Нарантуяа, О.Янжинлхам, Г.Нандинзаяа, Т.Золжаргал, О.Есүгэн, Х.Энхмаа, Э.Энхмаа, Э.Энхсоёл, А.Дөлгөөн, А.Мягмарсүрэн, Д.Лхагвасүрэн, Ө.Төгөлдөр, Э.Эрдэнэбат, М.Бөхбат нарын тамирчид цэц мэргээ сорих юм.

Д.Өлзий
Холбоотой мэдээ