Э.Содномпилжээ Мехикогийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-12-03 16:47:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мехико хотноо болж буй пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн  /ДАШТ/-ий эрэгтэйчүүдийн 107 кг-д өрсөлдсөн Э.Содномпилжээ 235 кг-ыг өргөж мөнгөн медаль хүртлээ.

Түүний жинд Мексикийн Кастилло 236 кг-аар алтан медаль хүртсэн бол Укрианы тамирчин Крюков Антон 235 кг-аар хүрэл медалийн эзэн болжээ. “Рио 2016” паралимпийн наадамд 86 кг-д өрсөлдөн хүрэл медаль хүртэж байсан Э.Содномпилжээ энэ жилээс жин өгсөн 107 кг-д хүчээ үзэж байгаа юм.

Пара паэурлифтингийн ДАШТ Мексик улсын Мехико хотноо өнөөдөр /2017.12.03/ эхэлж байна. Дөрвөн жилд нэг удаа болдог пауэрлифтингийн ДАШТ-ий эхний өдөр эрэгтэй 107 кг, эмэгтэй 86 кг жингийн шилдгүүдийг тодруулжээ.

Гавьяат тамирчин Э.Содномпилжээ энэ удаагийн ДАШТ-д Монголын Паэурлифтингийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулгын хамт оролцож байгаа бөгөөд тэмцээн энэ сарын 7-нд өндөрлөнө.


Д.Өлзий
Холбоотой мэдээ