Засгийн газрын хуралдаанаар 14 асуудал хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-11-29 12:34:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит 50 дугаар хуралдаан өнөөдөр 15.00 цагаас хуралдаж, нийт 14 асуудал хэлэлцэнэ. 
Өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн тухай, Нүүрс тээвэрлэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай, “Эмээлт хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк”-ийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм. 
Мөн 2017 оны III улиралд иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, Гадаад харилцааны сайд ЕАБХАБ-ын уулзалт, Дэлхийн худалдааны байгууллагын бага хуралд оролцох талаар танилцуулга сонсох юм байна. 

Хэлэлцэх асуудлын дэлгэрэнгүй: 

 

 

Хэлэлцэх асуудал

 

Засгийн газрын гишүүн

1.     

Чуулга уулзалтад оролцож, айлчлал хийсэн дүнгийн тухай

Д.ЦОГТБААТАР

2.     

Хэлэлцээр батлах тухай

Д.ЦОГТБААТАР

3.     

Гадаад харилцааны сайдын айлчлалын тухай

Д.ЦОГТБААТАР

4.     

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн тухай

Ч.ХҮРЭЛБААТАР

5.     

Нүүрс тээвэрлэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай

Д.СУМЪЯАБАЗАР

6.     

Гарын үсэг эрх олгох тухай

Ж.БАТ-ЭРДЭНЭ

7.     

“Эмээлт хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк”-ийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын тухай

Б.БАТЗОРИГ

8.     

Бусад асуудал*

У.ХҮРЭЛСҮХ

 

                                        Танилцуулах асуудал

 

9.     

2017 оны III улиралд иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар

Г.ЗАНДАНШАТАР

10.  

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын талаар

Г.ЗАНДАНШАТАР

11.  

Зам, тээврийн хөгжлийн сайдын гадаад томилолтын талаар

Г.ЗАНДАНШАТАР

12.  

Гадаад харилцааны сайд ЕАБХАБ-ын уулзалтад оролцох талаар

Д.ЦОГТБААТАР

13.  

Гадаад харилцааны сайд Дэлхийн худалдааны байгууллагын бага хуралд оролцох талаар

Д.ЦОГТБААТАР

14.  

Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

Д.САРАНГЭРЭЛ

       
 
Н.Туяа
Холбоотой мэдээ