Л.Энх-Амгалан:Багш нараа хөгжүүлэхгүйгээр боловсролын тогтолцоо сайжрахгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтран “Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулав.
Тус хуулийн төслийг энэ оны 6 дугаар сард УИХ-ын гишүүн Н.Учрал өргөн мэдүүлсэн. Одоогоор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар тус хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийгээд буй. Өөрөөр хэлбэл хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганаар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулж, УИХ-ын ажлын хэсэг, хууль санаачлагч, боловсролын байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид ойлголтоо нэгтгэхээр өнөөдөр ийн хуулийн төслийг шүүн хэлэлцэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал, “Өнөөдрийн байдлаар ЕБС болон цэцэрлэгийн нийт багш нарын дунд магистр зэрэгтэй багш 12-13 хувийг эзэлж байгаа бол доктор багш дөрөвхөн байна. Энэ бол эмгэнэлтэй тоо. Өдгөө Финлянд Улсад бакалавр зэрэгтэй бол тухайн багшийг багшлахыг зөвшөөрдөггүй. Тиймээс бид магистр, докторын зэрэгтэй багш нарын тоог нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарах хэрэгтэй. Энэхүү тоог нэмэхгүйгээр багш нарын чадвар, чансааг өндөрсгөх тухай ярих боломжгүй юм. Өнөөгийн нийгэмд үүнтэй холбоотой багшийн нэр хүнд унасан. Өмнө нь хамгийн өндөр оноотой ЕБС-ийн төгсөгч багш болдог байсан бол өнөөдөр хамгийн бага оноотой нь багш болохоор их дээд сургуульд элсдэг болсон. ЕБС-ийн нийт төгсөгчдийн дунд явуулсан судалгаагаар ердөө хоёрхон хувь нь л багш болох сонирхолтой хэмээн хариулсан байдаг. Иймд энэхүү байдлыг өөрчлөхийн тулд багш нараа хамгаалдаг хуультай болох нь зүйтэй юм” хэмээв.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, “Багшийн нийгэмд оруулж буй хувь нэмрийг бодитой үнэлэх асуудал нь тулгамдсан асуудлын нэг болоод байна. Тиймээс багш болох сонирхолтой хүүхэд залуучуудыг сонгон шалгаруулж, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх, багшид ажлын ур чадвар, үр дүнд суурилсан урамшуулал олгодог тогтолцоотой болох, үүнтэй уялдуулан боловсролын чанарыг хэрхэн сайжруулах, багшийн хөгжлийн төвийг бүх шатны боловсролын байгууллагын дэргэд байгуулж, багшийг ажлын байрандаа тасралтгүй хөгжих боломж нөөцөөр хангах зэрэг заалтууд хуулийн төсөлд туссан” болохыг хэлж байв.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа боловсролын салбарт төсөвлөж буй нийт төсвийн 10 хувь нь багшийн хөгжилд зарцуулагдаж байгааг хэлээд цаашид энэ тал дээр анхаарч ажиллах шаардлагатай гэсэн байр суурьтай байв. Түүнчлэн тэрбээр өглөө 7 цагаас оройн 19 цаг хүртэл цэцэрлэг дээрээ ажиллаж байгаа багшид хөгжих боломж хомс байгаа. Иймээс цэцэрлэг, ЕБС, их дээд сургууль гэсэн тус тусын шатлалаар багшийг хөгжүүлдэг стандартыг боловсруулж байгаа гэдгээ тодотгов. Мөн үеэр “Багшийн хөгжлийн асуудлаар бусад улс орнуудын хуулийн зохицуулалт”, “Багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагаа, цаашдын чиг хандлага” сэдвээр холбогдох албаны хүмүүс илтгэл тавьсан.
Үүний дараа оролцогчдын зүгээс цэцэрлэгийн багш нарын орон сууцны зээлэнд түлхүү хамруулдаг байх, багш нарт 36 сарын тэтгэмж олгодог болох, тэтгэврээ тогтоолгоод насан өөд болсон бол ар гэрт нь тэтгэмжийг нь өгдөг байх, багш нарт мэргэжлээ дээшлүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлдэг байх, сургуулийн захирлыг сонгон шалгаруулахдаа тухайн сургуулийн багш нараас сонгодог байх гэсэн саналуудыг хэлж байлаа. Хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Багш нараа хөгжүүлэхгүйгээр боловсролын тогтолцоо сайжрахгүй. Энэхүү хууль нь УИХ-аас батлагдан гарахдаа “хөрсөн дээрээ буусан” амьд хууль болж гарах ёстой” гэлээ.

Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал