С.Батболд: Бондын эрх нээгдсэнээр хот эдийн засгийн хувьд биеэ даана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүн амын 53 хувь нь амьдарч буй Улаанбаатар хотын 2018 оны төсвийг хуулиараа ирэх 12 дугаар сарын 5 гэхэд батлах юм. Ингэснээр дүүргүүд төсвөө батлах эрх нь үүсч 12 дугаар сарын 20-н гэхэд дуусах заалттай.
Тэгвэл ирэх оны төсвийн талаар Хотын дарга ярихдаа,“ Ирэх оны хотын төсөв бүсээ чангалах жил ирэх ч бүтээн байгуулалт, хот тохижилт, нийгмийн салбарт эхлүүлсэн ажлууд өрнөнө. Гадаадын зээл, тусламжаар томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөлөө. Эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарч байгаагийн зэрэгцээ “Аюулгүй хот” болгох талаар өрнүүлсэн ажлуудаа үргэлжлүүлнэ. Ирэх онд улсын нэгдсэн төсвөөс нийслэлийн хөгжилтэй холбоотой хөрөнгө оруулалтыг тусгалаа. Тодруулбал, Улсын төсвөөр 50 гаруй сургууль, 30 орчим цэцэрлэг барина. Түүнчлэн хот нийтийн аж ахуйн зардлыг төсөвт суулгасан. Өмнөх дөрвөн жилд хот концессын гэрээгээр олон ажлыг өрнүүлсэн. Харин ирэх оны хөрөнгө оруулалтын ажилд 100 гаруй тэрбум төгрөг төсөвт суусан нь чамлахаар тоо ч улс орны эдийн засгийн байдал болон өргүй хот болохын төлөө ажиллаж байгаа учраас энэ төсөвт захирагдахаас өөрцгүй. Өмнө нь концесс нэрийн дор нэлээн өр, авлага үүссэн. Тиймээс хотыг өргүй болгоход гол анхаарлаа хандуулна. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-аар хэлэлцэхээр дэмжээд явж байна. Хэлэлцээд баталчихвал хотын эдийн засагт ахиц гарна. Өөрөөр хэлбэл бондын эрх нээгдсэнээр хот эдийн засгийн хувьд биеэ даана гэсэн үг” гэв.

Б.Заяа