Ерөнхий шалгалтын өдөр нам гүм байдлыг хангажээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-26 12:29:46
МОСКВА. /БИ-БИ-СИ/.  Жил бүрийн 11 дүгээр сард Өмнөд Солонгост бараг тэр чигтээ нам гүм болдог нэг өдөр тохиодог аж. Төмөр замын хөдөлгөөн, хөрөнгийн биржийн үйл ажиллагаа түр хойшилж, нисэх онгоцны нислэг саатдаг гэнэ.

Ерөнхий шалгалтын энэ өдөр нь улсынхаа шилдэг их, дээд сургуульд элсэн орох мөрөөдөл тээгч сурагчид сорилын шалгалт өгдөг өдөр юм.  Улсын хамгийн шилдэг эхний хорин их, дээд сургуулийн аль нэгт нь багтахыг бүгд л хүсдэг.  

Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтыг Өмнөд Солонгост 11 дүгээр сарын 16-нд авах ёстой байсан боловч тус улсын өмнөд нутагт 5,4 баллын хүчтэй газар хөдлөлт болсон тул нэг долоо хоногоор хойшлуулаад байсан юм.

Амьдрал шийдэгдэх чухал өдрүүдийн нэг болох энэ өдөр Өмнөд Солонгосын засгийн газар сурагчдын ЭЕШ өгөх тав тухтай орчинг бүрдүүлэхэд бүх хүчээ дайчилдаг аж. 
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ