Д.Кунаевын нэрэмжит тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-11-26 09:09:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Казахстаны Жамбул мужийн Тараз хотноо төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, академич Динмухамед Кунаевын нэрэмжит чөлөөт бөхийн ҮI олон улсын тэмцээнээс манай тамирчид мөнгө, хүрэл медаль хүртжээ.

“Тараз-Арена” спортын цогцолборт болж буй тус тэмцээний эхний өдөр 61, 70, 86, 125 кг жингийн шилдгүүд тодорлоо. Манай улсаас ОУХМ Н.Золбоо 125 кг-д мөнгө, ОУХМ О.Үйтүмэн 86 кг-д хүрэл медалийн эзэд болов.

Тус тэмцээнд 11 орны бөхчүүд хүч үзэж байгаа бөгөөд шагналын сан нь 100 мянган ам.доллар юм. Жин тус бүрт түрүүлсэн бөхөд таван мянга, мөнгөн медальт бөхөд гурван мянга, хүрэл медальтанд 1000 ам.долларын урамшуулалтай. Мөн түрүү бөхийн дасгалжуулагч 1000 ам.доллартай.

Өмнө нь тус тэмцээнээс ОУХМ
О.Үйтүмэн 2014 онд алтан медаль авч байсан юм.
 

Д.Өлзий

Холбоотой мэдээ