“Raw powerlifting”-ийн нээлттэй тэмцээн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-11-17 00:06:14

Төв аймгийн Зуунмод хотноо энэ сарын 13-нд анх удаа “Raw powerlifting”-ийн нээлттэй тэмцээн болж өнгөрлөө.

Тэмцээнд Өвөрхангай, Хөвсгөл, Орхон, Налайх, Багануур, Улаанбаатарын 90 гаруй тамирчин оролцсноос өсвөр үеийнхэний 60 кг-д Өвөрхангайн Хархорины Б.Батдорж,  Зуунмод сумын С.Гантогтох, -67,5 кг-д Зуунмод сумын спортын мастер Б.Сүхбат,+67,5 кг-д Баяндэлгэр сумын Н.Бат-Эрдэнэ, Б.Мөнхтэмүүлэн, Б.Үүрцайх, залуучуудад Баян-Өнжүүл сумын Ю.Ренцен, Жаргалантын Э.Лхагвадорж, +75 кг-д Налайх дүүргийн ОУХМ Б.Бермурат, Г.Билгүүн нар тус тус эхний байрт шалгарав.

Насанд хүрэгчдийн ангилалд ОУХМ П.Отгонбаяр, спортын мастер Б.Жанцанноров,Д.Саруул, 82,5 кг-д Баянхонгор аймгийн ОУХМ Б.Гансүх, Мөнгөнморьт сумын М.Даваажаргал,ОУХМ Ш.Ганбат, +90 кг-д ОУХМ Б.Гансүх, СТ Б.Батбаяр, О.Цэрэнтогтох нар тус бүр эхний байруудад орсон байна.

Зуунмодод анх удаа зохион байгуулсан уг тэмцээн  хамгаалах хэрэгсэлгүй болсноороо онцлогтой ба ОУХМ зургаа, дэлхийн цомын эзэн 14, азийн аварга таван тамирчин оролцжээ.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ