Хүн ам, орон сууцны тооллогын талаар сургалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-16 23:52:53

Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсээс хүн ам орон сууцны завсарын тооллогын бэлтгэл ажил хэрхэн явуулах талаар багийн Засаг дарга нарт сургалт явууллаа.

Таван жилд нэг удаа явагддаг завсарын тооллого энэ жил хүн амын өрхийн бүртгэлийн программ дээр явагдаж хүн ам өрхийн үндсэн бүх үзүүлэлт, өрхийн мэдээлэл бүгд гарч тодорхой болох ач холбогдолтой гэнэ. Сургалтанд аймгийн 125 багийн Засаг дарга нар оролцсон бөгөөд өрх бүрийг орхигдуулахгүй тооллого  үнэн зөв явуулах шаардлагатайг онцолж байв.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ