Соёмбо хөшөө цогцолборыг байгуулахаар шав тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-16 17:37:35

Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Жалханз хутагт Дамдинбазарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд "Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүн Л.Мөнхбаатарын санаачилгаар “Соёмбо” хөшөөт цогцолборыг бүтээн байгуулахаар шавь тавилаа.

Шав тавих ёслолд “Хөвсгөл хөгжил сан”-ийн тэргүүн Л.Мөнхбаатар, Хөвсгөл аймгийн удирдлагууд болон Хөвсгөлийн хүчтэн дэвжээний бөхчүүд  Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн лам болон Мөрөнгийн хүрээ Гандандаржаалан хийдийн лам нар ном айлдлаа.

Монголдоо хамгийн том болох Соёмбын хөшөөт цогцолбор нь ирэх ирэх оны 7-р сарын 10-ны өдөр баяр наадмын өмнө ашиглалтад оруулах бөгөөд тус сангийн санхүүжилт болон Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, иргэдийн хандив тусламж, дэмжлэгт тулгуурлан барьж байгуулахаар төлөвлөсөн ажээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ