Нийслэлийн есөн дүүргийн “Хүүхдийн элч” андгай өргөлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-11-20 12:43:11
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас зохион байгуулсан Нийслэлийн есөн дүүргийн "Хүүхдийн элч"-ийг тодруулах, андгай өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн "Хүүхдийн элч"-ээр дуучин Баатаржавын Халиун, Багануур дүүргийн "Хүүхдийн элч"-ээр тус дүүргийн Засаг даргын орлогч Тэрбишийн Оюунболд, Налайх дүүргийн "Хүүхдийн элч"-ээр мөн тус дүүргийн Засаг даргын орлогч Хүрэлчулууны Анхбаяр нар ажиллах болжээ.
Харин Сүхбаатар дүүрэгт жүжигчин Базаржавын Навчаа, Баянгол дүүрэгт тус дүүргийн ИТХ-ын ажлын албаны дарга Төмөрхуягийн Энхтайван, Сонгинохайрхан дүүрэгт мөн дүүргийн Засаг дарга Жигжидсүрэн гийн Сандагсүрэн нар "Хүүхдийн элч"-ээр ажиллах юм. Харин ”Оточ маарамба” дээд сургуулийн захирал, “Маналын хүүхдүүд” ТББ-ын тэргүүн Дамдинсүрэнгийн Нацагдорж Баянзүрх дүүрэг, ”Сити” дээд сургуулийн тайзны ярианы багш Сүхбаатарын Сарангэрэл Чингэлтэй дүүргийн "Хүүхдийн элч"-ээр сонгогдож, андгай өргөв.
"Хүүхдийн элч" нь хүүхдийн эрх хамгааллын асуудлаар санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх зорилготой бөгөөд дүүрэг бүрийн хүүхдийн чуулганы санал хураалтаар сонгогдсон байна. "Хүүхдийн элч"-үүд 3 жилийн хугацаатай ажиллана.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ