Х.Энхболд пауэрлифтингийн Дэлхийн аварга болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-11-17 10:11:32
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чех улсын Пильсен хотод болж буй Олон улсын пауэрлифтингийн холбооны хэвтээ шахалтын насанд хүрэгчдийн ДАШТ-ий 105 кг-д Х.Энхболд алтан медаль хүртсэн байна. 

Энэ жил 47 дахь удаагаа зохион байгуулж байгаа тус тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулгын удирдлага дор найман тамирчин эх орноо төлөөлөн хүчээ сорьж байгаа юм.

Пүрэв гарагт Х.Энхболд цээжнээсээ 317,5 кг туйванг шахаж өргөн түрүүлжээ. Энэ амжилт нь Монголын пауэрлифтингчдийн хувьд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүртсэн хоёр дахь алтан медаль бөгөөд хэвтээ шахалтын төрөлд анхных юм.

Тус тэмцээний өмнөх өдрүүдэд манай баг тамирчдаас 83 кг-д Б.Гансүх, 74 кг-д Л.Ганбаатар нар хүрэл медаль хүртсэн бөгөөд тэмцээн үргэлжилж байна.

Д.Өлзий
Холбоотой мэдээ