Л.Болд: Монгол Улс БНАСАУ-тай зэвсгийн наймаа хийсэн асуудал огт байхгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Б.Хурцыг БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох саналыг зөвшилцөх үеэр БНАСАУ-д зэвсэг зарсан асуудал яригдсан. Нэг талаас байнгын хорооны хуралдааны үеэр өрнөсөн маргаан мэт боловч нөгөө талаар олон улсад ташаа мэдээлэл хүрч болох эрсдэлтэй уг сэдвээр УИХ-ын гишүүн Л.Болдын хийсэн тайлбарыг хүргэж байна.
Байнгын хорооны хуралдааны үеэр БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшигч, ТЕГ-ын дарга асан Б.Хурц "УИХ-ын гишүүн Л.Болд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгост 300 мянган ам.доллараар зэвсэг зарсан. Сая 6 дугаар сард нэхэмжлэл нь ирчихсэн байгаа. Танаас болж хоёр хүн Хойд Солонгост цаазлуулсан, Батлан хамгаалахын генерал ял авсан" гэсэн үг хэлсэн. Харин үүнд УИХ-ын гишүүн Л.Болд "Шүүмжилсэний төлөө ингэж улаан цайм гүтгэж, нэр төрд халдаж байна. Ийм зүйл байхгүй гэдгийг хууль хяналтын байгууллага, бүх шатны шүүхээр тогтоосон. Тухайн үед ЗХЖШ-ын дарга УИХ-д мэдээлэл өгч, ямар нэгэн байдлаар Хойд Солонгостой зэвсгийн наймаа хийсэн зүйл байхгүй гэдгийг хэлсэн" хэмээсэн.
УИХ-ын гишүүн Л.Болд мөн байнгын хорооны хуралдааны төгсгөлд санал гаргаж энэ сэдвээр тайлбар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Энэ сэдвээр зөв мэдээлэл өгч, засахгүй бол маш буруу мэдээлэл ойлголт гарч байна. Монгол Улс БНАСАУ-тай зэвсгийн наймаа хийсэн мэт буруу ойлголт үлдэх нь. Ийм зүйл байхгүй. Юу болсон бэ гэвэл, хэдэн монголчууд ОХУ-ын иргэдтэй нийлээд Монголын аливаа зэвсэглэлд хэрэглэж байсан, актлагдсан зүйлсийг ОХУ-д буцааж борлуулахаар 300 мянган ам.долларын гэрээ хийсэн байсан. Намайг сайд болох үед дамжиж ирсэн асуудал. Сайдаар томилогдох үед зөвлөлийн хурлаар ороод ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас албан ёсны зөвшөөрөл ирвэл хэрэггүй актлагдсан зүйлсийг ОХУ-д буцааж зарах болсон. Гэтэл дараа нь НҮБ-аас "Танай улс ОХУ-аар дамжуулан Хойд Солонгост материал зарах оролдлого хийж байна" гэсэн мэдэгдэл ирсэн. Дараа нь БНАСАУ-ын Элчин сайдын яамнаас ирж уулзаад, танайхаас тодорхой төлбөр төлөөд материал авъя гэхэд нь "Ийм зүйл байхгүй" гээд хуулийн байгууллагад шилжүүлж байсан. Гэрээ байгуулсан хүмүүс нь тухайн үед хуулийн зохих хариуцлагаа хүлээсэн. Тэгэхэд үүнийг зэвсэг зарсан мэт буруу ойлголт төрүүлэхээр хэлж байна. Хоёрт 300.000 ам.долларыг БХЯ ОХУ-ын байгууллагаас аваад ОХУ-ын байгууллагад нь тоо ёсоор нь буцааж төлсөн. Энэ бол залилангийн хэрэг байсан. Өнөөдөр Элчин сайдад нэр дэвшигч өөрөө тэр үйл явдлыг буруу ойлголт өгөхөөр ярьж байгаа учир тухайн үед ажил хариуцаж байсан хүний хувьд үнэн бодитоор нь мэдээлэл өгч байна. Ямар нэгэн байдлаар Хойд Солонгостой зэвсэг наймаалсан, манай улсаас болж хүн цаазлуулсан асуудал огт байхгүй гэдгийг дахиад хэлье" гэсэн юм.

Н.Туяа