Өмнөговь дахь нүүрс тээвэрлэлтийг богино зайн маршрутад шилжүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үүсээд буй 100 орчим км урт нүүрсний тээвэрлэлтийн машины цувааг таслан зогсоохоор болсноо мэдэгдэв.
Тэрбээр өнгөрөгч амралтын өдрүүдэд “Энержи ресурс”, “Эрдэнэс Тавантолгой”, орон нутгийн өмчит “Тавантолгой” болон “Оюутолгой” компанийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан, хил дээр үүсээд буй урт дарааллыг хэрхэн шийдэх гарцын талаар орон нутгийн удирдлагууд, уул уурхайн компани, нүүрс тээрвэрлэгчидтэй уулзаж ярилцсан байна. Одоогийн байдлаар нүүрс тээвэрлэлтэд явж буй жолооч нар өвлийн хүйтэнд доод тал нь хагас сар зам дээр амьдрахад хүрч байгаа аж. Өөрөөр хэлбэл, уртын тээвэрлэлт хийснээр нэг сард дээд тал нь хоёр удаа хилээр гарч байгаа, зарим тохиолдолд нэг удаагийн тээвэрлэлт хийж байгаа юм. Тиймээс энэ сарын 15-наас буюу өнөөдрөөс эхлэн жолооч нарыг богино зайн тээвэрлэлтэд шилжүүлэхээр болжээ. Ингэснээр уурхайгаас “Цагаан хад” боомт хүртэл нүүрсээ тээвэрлэж, тэндээ нөөц бүрдүүлнэ. Ингээд Цагаан хаднаас Ганц модны боомт гэсэн маршрутаар зорчдог болох ба машины даацын хэмжээг 100-110 орчим тоннд хүргэж хилийн ачааллыг бууруулахаар болжээ.
Өнөөдрийн байдлаар Авто тээврийн үндэсний төвд 100 орчим аж ахуйн нэгжийн 7000 машин нүүрс тээвэрлэлт хийх зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулж буй аж. Ингэснээр нүүрс тээвэрлэлтийн хүчин чадал нэмэгдэж нүүрс нийлүүлэлтийн төлөвлөгөө 120-130 хувьд хүрэхийн зэрэгцээ жолооч нарын одоогийн авч буй 1,2 сая төгрөгийн цалин хөлс 2-3 дахин нэмэгдэх боломжтой.

Тээвэрлэлтийн энэхүү маршрут ирэх оны 3 дугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ. Уг шийдвэртэй холбоотой Засгийн газраас ямар нэг төсөв хөрөнгө гаргахгүй. Харин зохион байгуулалтын ажлууд хийгдэнэ. Түүнчлэн БНХАУ-ын холбогдох албаныхантай ойрын хугацаанд зөвшилцөж, хилийн нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх тал дээр харилцан ярилцана гэж сайд Д.Сумъяабазар ярьлаа.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ
Гэрэл зургийг Т.Чимгээ