Өвөрхангайн баг анхны хожлоо байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-11-14 14:42:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. MNBA Үндэсний лигийн нээлтийн үйл ажиллагаа урлагийн сонирхолтой үзүүлбэр, өвөрмөц шийдлээр дүүрэн чамин нээлт болж, энэ өдрийн тоглолтууд ч үзүүштэй сайхан байлаа.

Ази тивийн шинэхэн аварга Э.Цэрэнбаатараар ахлуулсан Өвөрхангай нутгийн залуус MNBA үндэсний лигийн эхний тоглолтоо Увс нуур багийн эрч хүчтэй залуусаас бүрдсэн багийн эсрэг хийж, тоглолтын эхнээс Өвөрхангай аймгийн баг илүүрхсэн тоглолтыг үзүүлэв.

Тоглолтын гуравдугаар үед Өвөрхангай 
аймгийн багийн гол тоглогч Э.Цэрэнбаатарын алдаа 4 болж нь оноо ойртож долоо болсон юм. Гэсэн ч Увс нуур багийн залуус оноог тэнцүүлж чадалгүй явсаар Өвөрхангай аймгийн баг анхны ялалтаа авлаа.

Тоглолтын статистик мэдээллийг хүргэхэд, Өвөрхангай аймгийн багаас Б.Дархантөгс 19 оноо, 4 самбар, 4 дамжуулалт өгч багаа оноо авалтаар тэргүүлсэн юм. Харин энэ жил Өвөрхангай аймгийн багт нэгдээд буй залуу тоглогч О.Батмагнай 18 оноо,7 самбар гүйцэтгэсэн бол багийн ахлагч Э.Цэрэнбаатар 12 оноо, 13 самбар гүйцэтгэж дабл дабл гүйцэтгэлээ. Харин эсрэг багаас Г.Болд 26 оноо, 5 самбар, 4 оновчтой дамжуулалт өгч багаа тэргүүлсэн байна.

Холбоотой мэдээ