“Төмөр нар” кино үзэгчдийн хүртээл болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-11-16 09:58:19

“Төмөр нар” уран сайхны кино энэ сарын 13-наас эхлэн үзэгчдийн хүртээл боллоо.

Тус киноны ерөнхий найруулагчаар Л.Ган-Эрдэнэ, зохиолч, продюсер Ж.Буянтөгс, ерөнхий продюсер П.Бэрхээдэй, продюсер С.Орхонтуул нарын баг хамт олон ажиллажээ. 

Энэхүү кинонд хүүхэд насны алдаа оноо, гэнэн томоогүй үйлдэл болон одоогийн нийгмийн бодит байдлыг харуулдаг. Мөн насанд хүрээгүйчүүдийн хорих ангид хоригдож буй эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийн талаар өгүүлэх ч түүнээс ухаарах ухаарал, амьдралын утга учир, эрх чөлөөний цэнийг илэрхийлэх сонин содон, нэгийг ойлгож хоёрыг тунгаахаар, хөндөж байгаагүй сэдвийг хөндсөн онц сонирхолтой кино болсон хэмээн уран бүтээлчид онцолж байна.

Нээлтийн үеэр тус киноны ерөнхий продюсер, зураачаар ажилласан П.Бэрхээдэйд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдэг гардуулав.Тэрбээр өмнө нь “Найз”, “Жексон амьд”, “Худалч залуу”, “Улаан дөрвөлжин”, “Танхай тээгч”, “Ахлах сургууль” зэрэг 10 гаруй киноны ерөнхий зураачаар ажилласан юм.

Дашрамд дурдахад, тэрбээр Төрийн шагналт, “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны ерөнхий зураач Б.Пүрэвсүхийн том хүү бөгөөд аавынхаа бийрийг хатаалгүй уран бүтээлээ туурвиж яваа зураач юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ