1800 хүн тун вакциныг иргэдэд үнэ төлбөргүй хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-өөс жил бүрийн хавар, намар дархлаажуулалтын 10 хоногийг зарлаж, аймгуудад томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хуваарилдаг. Манай аймагт энэ удаа 1800 хүн тун вакцин хуваарилсан бөгөөд өндөр настан, архаг хууч өвчтэй эрсдэлт бүлгийн хүнд 1600 хүн тун, жирэмсэн эмэгтэйчүүдэд 200 хүн тун вакциныг үнэ төлбөргүй хийгээд байна.
Мөн БНСУ-д үйлдвэрлэсэн 200 хүн тун вакциныг 6 сартайгаас 3 настай хүүхдэд хийж байгаа ба уг вакцин нь 10 хүн тунгаар савлагдсан учир 10 хүүхдэд зургаан цагийн дотор хийж дуусгах ёстой, дуусаагүй үлдсэн тохиолдолд шууд устгалд оруулна гэдгийг аймгийн ЭМГ-ын НЭМХ-ийн даргыг түр орлон гүйцэтгэгч Б.Сүхбаатар хэллээ.
Түүнчлэн томуугийн сайн дурын вакцинжуулалтад хамрагдах иргэдийн судалгааг авсны үндсэн дээр "Мөнхийн тун фарм"-аас 650 хүн тун вакцин татаад байна. Уг вакциныг зургаан сараас гурван настай хүүхдэд 25 мянган төгрөгөөр, гурваас дээш настай хүнд 35 мянган төгрөгөөр хийж байгаа аж.
Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 93 хувийг 15 хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа бөгөөд өмнөх долоо хоногоос 23 тохиолдлоор буурсан байна. Түргэн тусламжийн дуудлаганд томуу, томуу төст өвчний дуудлага 15,5 хувийг эзэлж, өмнөх долоо хоногоос 5,5 хувиар нэмэгджээ.

Б.Батчимэг