Кёнсаннамду мужтай эмчилгээний шинэ технологи нутагшуулах чиглэлээр хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-11-01 16:58:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яам, БНСУ-тай эрүүл мэндийн салбарт эрхтэн шилжүүлэн суулгах, сургалт солилцоо, анагаах ухааны шинэ технологи нэвтрүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажилладаг. Энэ хүрээнд өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Кёнсаннамду мужийн эрүүл мэндийн салбарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Улаанбаатараас Пусан хот руу шууд нислэг хийдэг болсонтой холбогдуулан эмнэлгийн шугамаар зорчих монгол иргэдийн тоо нэмэгдсэн. Тиймээс  хоёр хотын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, тус мужийн томоохон эмнэлгүүдийг танилцуулах, оношилгоо, эмчилгээний шинэ технологи, ноу хауг нэвтрүүлж, нутагшуулах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтойгоо Кёнсаннамду мужийн төлөөлөгчид сайдад уламжиллаа.
Холбоотой мэдээ