Дорноговийн ихэнх нутгаар манантай байна

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2015-11-13 14:49:27

Арван нэгдүгээр сарын 13-ны байдлаар Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд, Мандах, Хөвсгөл, Дэлгэрэх, Эрдэнэ, Айраг, Алтанширээ, Иххэт сумын нутгаар өтгөн манантай байгаа бол Сайхандулаан суманд будан татсан байдалтай байна.

Өвлийн эхэн сар гарсан болохоор ихэнх нутгаар хүйтний эрч чангарч хугацааны эхэнд шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, 15-наас хүйтэрч шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтэн байх төлөвтэй гэж аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.  Харин хүйтний улирлын ерөнхий төлөв байдлын хувьд  агаарын температур олон жилийн дунджийн орчим, 12 дугаар сарыг дуустал хур тундас Хатанбулаг, Хөвсгөл сумын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад сумын нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ