Гүний худагтай болсноор малчид ундны усаа сумын төвөөс зөөхөө болилоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Дарьганга сумын дөрөвдүгээр баг /Овоот гэж нэрлэдэг/ нь сумын төвийн баг. Тус баг нь 350 гаруй өрхтэйгөөс 80 орчим нь малчин өрх байдаг бөгөөд сумын төвдөө ойрхон нутаглан малаа малладаг байна. Эдгээр малчин өрхийн хувьд усны асуудал маш хүнд. Дундаа нэг худагтай, түүндээ дугаарлан малаа усалдаг бол ундны усаа сумын төвөөсөө зөөдөг байжээ. Тэгвэл малчдын саналын дагуу ЗДТГ-аас гүний худаг гаргаж өгсөн нь малчдад тулгамдаад байсан олон асуудлыг шийджээ.
“Манай багийн малчин өрхүүд хуучин ашиглаж байсан гар худаг дээрээ өдөр шөнөгүй дугаарлан малаа усалдаг байсан. Тус худагт 10000 гаруй бог мал, 2000 гаруй бод мал ундаалж, зарим өрх нь ундны усаа ч авдаг, зарим нь сумын төвөөс зөөдөг байсан. Энэ нь малчдад маш хүндрэлтэй байсан учир сумын ЗДТГ-т санал тавьсны дагуу Орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр гүний худгийн асуудлыг шийдвэрлэсэнээр хүн малгүй усны гачаалаас ангижирсан...” гэдгийг багийн засаг дарга Р.Бат-Эрдэнэ хэллээ.
Дарьганга сумын ЗДТГ-аас яг ийм замаар бүх багийнхаа ундны асуудлыг шийдвэрлэсэн байна.

Т. Одончимэг