Нөөцийн мах бэлтгэх эсэх нь тодорхойгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-13 13:41:20

Хэрэглэгчдэд  хямд үнэтэй мах нийлүүлэх,  махны үнийг тогтвортой байлгах зорилгоор Дорноговь аймаг сүүлийн жилүүдэд нөөцийн махыг бэлтгэдэг уламжлалтай болсон.  Харин энэ жил нөөцийн мах бэлтгэх эсэх нь тодорхойгүй байна.

Улс орон даяар  төсвийн орлого буурч, хөрөнгө санхүүгийн хүндрэл гарч буй учир нөөцийн мах бэлтгэх санхүүжилтийн шийдвэрлэхэд хүндхэн байгаа талаар албаны хүн өгүүлэв. Өмнө нь аймгаас нөөцийн мах бэлтгэхэд 50 сая төгрөг төсөвлөж тендер зарлан шалгарсан компанитай гэрээ байгуулж нэг кг тутамд 1000 төгрөгийн урамшуулал олгодог байсан билээ. 

Хэдийгээр хямрал нүүрлэсэн  ч хэрэглэгчдийн гар дээр очдог  малын мах хямдарч  байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ