Германы мэс засалчид нэгэн залуугийн бөөрийг нь "андууран" авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2017-10-23 14:05:21
БРЕМЕН. /Анадолу/. Германы эмнэлгийн эмч нар дэлүүнийх нь оронд бөөрийг нь андууран авсны улмаас турк гаралтай нэгэн залуугийн тамирчин болох мөрөөдөл талаар өнгөрчээ.

Туркийн “Анадолу” агентлагийн мэдээлснээр, 18 настай Карим Рамазан Укар энэ сарын 4-нд Германы Бремен хотын нэгэн эмнэлэгт дэлүү авахуулах мэс засалд орсон аж. Гэвч хагалгаа хийлгэснээс хойш түүний бие нь муудаж, өөр эмнэлэгт үзүүлснээр дэлүү бус нэг бөөрийг нь авсныг олж мэдсэн байна.

Өвчтөн Карим “Анадолу” агентлагт саяхан ярилцлага өгөхдөө “Би одоо дэлүүгээ авахуулах гэж дахин хагалгаанд орох шаардлагатай болж байна. Яаж дэлүүг бөөртэй андуурч чадаж байна аа. Хагалгаанаас гурав хоногийн дараа миний дэлүүг биш нэг бөөрийг авсныг олж мэдсэн. Үнэнийг олж мэдээд би болон манай гэр бүлийнхэн үнэхээр цочирдсон. Энэ эмнэлгийнхэн миний амьдралыг үрэн таран хийлээ. Миний тамирчин болох мөрөөдөл талаар өнгөрлөө” гэж ярьжээ.

Каримын эцэг Селкук ярихдаа “Уучилшгүй алдаа гаргасан энэ эмнэлгийн эсрэг бид шүүхэд гомдол гаргах болно” гэжээ. Хагалгааг 35 жилийн туршлагатай эмч ахлан хийсэн гэнэ.
Г.Доржханд
Холбоотой мэдээ