Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ оны эхний гурван улирлын байдлаар Баянхонгор аймгийн бүртгэлтэй ажилгүй иргэд 1126 болж, өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар буурчээ.
Нийт ажилгүй иргэдийн 57.4 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол насны бүлгээр авч үзвэл 15-44 насныхан 76.4 хувь, 45 дээш насныхан 23.6 хувийг эзэлж байна.
Харин боловсролын түвшнээр харвал 60 хувь нь бүрэн дунд хүртэл боловсролтой, 12 хувь нь тусгай мэргэжлийн болон техникийн боловсролтой, 27 хувь нь дээд, магистр, доктор боловсролтой хүмүүс тус тус ажилгүй байна.
Бүртгэлтэй ажилгүйчүүдээс мөн хугацаанд 472 хүн ажилд зуучлагдан орсон нь өмнөх оны мөн үеэс 7.3 хувиар буурчээ. Ажилд орсон иргэдийн 83.6 хувь нь 15- 44 насныхан байна. Шинэ ажлын байранд ажиллаж байгаа иргэдийг эдийн засгийн салбараар харвал Хөдөө аж ахуйн салбарт 78, Боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 82, Уул уурхай, олборлолтын салбарт 36, Худалдааны салбарт 6, Барилгын салбарт 57, Төрийн удирдлага ба албан журмын нийгмийн хамгааллын салбарт 110, Боловсролын салбарт 33 бусад салбаруудад 70 хүнд шинэ ажлын байр гаргажээ.
Б.Мөнхзул