Тархины саажилттай хүүхдүүдэд туслав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ онд Хүүхдийн төлөө "Халуун болор төв"-ийн 20 жилийн ойн ажлын хүрээнд тархины саажилттай 80 гаруй хүүхдийг баярлуулж, бэлэг, хэвтрийн памперс, тэргэнцэр, таяг, дулаан хувцсаар тусаллаа.
Тус арга хэмжээг "Халуун болор" төв, Баянхонгор сумын Засаг дарга болон есөн багийн нийгмийн ажилтнууд хамтран зохион байгуулжээ.
1997 оноос үйл ажиллагаагаа эхлүүлж байсан "Халуун болор төв" өөрийн байртай болох зорилгоор 1000 төгрөгийн аяныг орон даяар өрнүүлж, олон арга хэмжээ зохион байгуулсныг бид мэдээлж байсан. "Хүчирхэгээр нэгдээд-Хүүхдийн сувилалтай болцгоое" уриатай тус аянд 285 мянган хүн 1000 төгрөгөөр нэгдэхэд л тус барилга босох боломжтой бөгөөд одоогоор 8000 шахам хүн 1000 төгрөгөөр нэгдээд байгаа аж.

Б.Мөнхзул