Монгол Оросын архивын баримтын үзэсгэлэн нээгдлээ

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-10-19 14:47:54
Монгол Улсад орчин цагийн архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулан Архивын ерөнхий газрын үзэсгэлэнгийн танхимд “Их Октябрь - Монгол, Оросын соёл, шинжлэх ухааны харилцаа" сэдэвт үзэсгэлэн нээгдлээ.
Үзэсгэлэнд Монгол Улс, Оросын Холбооны Улсын төрийн архивуудад хадгалагдаж байгаа баримт бичиг, гэрэл зураг, баримтат кинонууд тавигджээ. “Их Октябрь ба Монголын цагаагчин тахиа жилийн хувьсгал”, “Монгол-Оросын соёл, шинжлэх ухааны харилцаа”, “Архивын салбарт хамтран ажиллах комисс-25 жилд” гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдсэн уг үзэсгэлэнд 1917-2017 он хүртэлх 100 жилийн түүхэн үйл явдлын баримтууд дэлгэгдсэн юм. Мөн үеэр Монгол Улсын Архивын ерөнхий газар, Оросын холбооны улсын Архивын агентлагийн хамтран гаргасан “Монгол-Зөвлөлтийн соёл, шинжлэх ухааны харилцаа” /1976-1990/ баримт бичгийн эмхэтгэлийн гутгаар ботийн нээлт болов. Эмхэтгэлд сонгож оруулсан архивын баримтууд нь анх удаа нийтлэгдэж байгаа бөгөөд түүний дотор, ОХУ-ын архивт урьд нь”нууц” гэсэн тэмдэгтэй эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд орж байгаагүй, 29 чухал баримт байгаа аж. Үзэсгэлэн ирэх арваннэгдүгээр сарын 10 хүртэл иргэдэд нээлттэй үйлчилнэ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд