Жүдогийн ДЗАШТ-ий эхний өдөр манай тамирчид хоёр хүрэл медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-10-19 09:40:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хорватын Загреб хотноо жүдо бөхийн 2017 оны дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн лхагва гарагт эхэлж манай хоёр жүдоч хүрэл медаль хүртэв. 



Энэ удаагийн ДЗАШТ-д 83 улсын 590 жүдоч хүч, ур чадвараа сорихоор ирсэн бөгөөд өчигдөр эмэгтэйчүүдийн 44 кг, 48 кг, эрчүүдийн 55 кг, 60 кг жингийн барилдаан тус тус болж, шилдгүүдээ тодрууллаа. Манай улсаас гурван бөх дэвжээнд гарч хоёр нь медаль хүртсэн байна.



Тухайлбал, эрэгтэйчүүдийн 55 кг-д Б.Өнөболд, 60 кг-д Ж.Амарболд нар тус тус ДЗАШТ-ий хүрэл медалийн эзэд болж, эмэгтэйчүүдийн 48 кг-д зодоглосон Б.Хорлоо хоёрдугаар тойрогт Словений бөхөд ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ.

Д.Өлзий
Холбоотой мэдээ