МУБИС-ийн БТДС-д хөлбөмбөгийн дасгалжуулагчийн анги нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-10-19 09:21:35
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУБИС-ийн, БТДС-д бакалаврын зэрэг олгох Хөлбөмбөгийн дасгалжуулагчийн анги нээв. Энэ жилийн хөлбөмбөгийн дасгалжуулагчийн ангид суралцаж байгаа 20 оюутны сургалтын төлбөрийн 50 хувийг Монгол, Хятадын Хөлбөмбөгийн холбооны байгуулсан санамж бичгийн хүрээнд хөнгөлөх юм. Мөн оюутнуудын анги танхимыг МХБХ-ноос өнөөгийн хөлбөмбөгийн орчин бүрдүүлэн, тохижуулжээ.



Хөлбөмбөгийн дасгалжуулагчийн ангийн нээлтэд МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир болон МУБИС-ийн БТДС-ийн захирал Г.Энхсайхан, МУБИС-ийн сургалт болон БТДС-ийн Хөтөлбөрийн албаны дарга Д.Энэбиш нар оролцож оюутнуудад сурлагын өндөр амжилт хүслээ.
МХБХ-ноос оюутнуудынхаа сургалтын чанарт анхаарч гурван талт гэрээ байгуулан, чадварлаг боловсон хүчин болгон төлөвшүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна.

Д.Өлзий
Холбоотой мэдээ