УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан 10 цагаас эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-10-19 09:05:11
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан 10 цагаас эхэлж, сайд нарын томилгоог үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

Чуулганы өчигдрийн хуралдаанаар нийт 8 сайдын томилгоог хэлэлцэн баталсан. Үүнд,
  1. Өлзийсайханы Энхтүвшинг Шадар сайдаар
  2. Гомбожавын Занданшатарыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар
  3. Намсрайн Цэрэнбатыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар
  4. Дамдины Цогтбаатарыг Гадаад харилцааны сайдаар
  5. Нямаагийн Энхболдыг Батлан хамгаалахын сайдаар
  6. Чимэдийн Хүрэлбаатарыг Сангийн сайдаар
  7. Содномын Чинзоригийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар
  8. Цэндийн Нямдоржийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар тус тус томилов.
Өнөөдрийн хуралдаанаар 7 сайдын асуудлыг хэлэлцэх бөгөөд хуралдаан Хавдисламын Баделханыг Барилга, хот байгуулалтын сайдаар томилох эсэх асуудлаар эхлэх юм.
Б.Туул
Холбоотой мэдээ