Чөлөөт бөхийн ахмадын ДАШТ-ээс 4 медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-10-16 10:04:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Болгарын Пловдив хотноо энэ сарын 10-15-нд чөлөөт бөхийн ахмадын ДАШТ болж манай баг тамирчид нэг алт, гурван хүрэл медаль хүртжээ.

Тус тэмцээнд манай улсаас 29 тамирчин оролцсон бөгөөд “С” ангиллын 70 кг-д ОУХМ Х.Нямдорж алтан медаль хүртсэн бол “В” ангиллын 130 кг-д спортын мастер М.Улаанбаатар /М.Цанлиг/, “А” ангиллын 88 кг-д спортын мастер Б.Идэрсайхан, 130 кг-д ОУХМ Б.Батжаргал нар хүрэл медаль хүртжээ. 

Дашрамд дуулгахад, Архангай аймгийн Тариат сумын харьяат, улсын начин М.Цанлиг  /М.Улаанбаатар/ чөлөөтөөс гадна сонгомол бөхийн “В” ангиллын 130 кг-д аваргын алтан медаль хүртэж, тэрбээр Пловдивийн дэвжээнээс хос медальтай ирж байгаа юм.
Д.Өлзий
Холбоотой мэдээ