Удирдах албан тушаалтнууд номын дуу сонслоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-10-13 15:23:53

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Хууль эрхүйн хэлтсээс "Авлигагүй нийгмийн төлөө" сэдэвт сургалт зохион явууллаа.
Сургалтад аймгийн төрийн байгууллагын удирдах албан тушаалтан, ХАСХОМ /Хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлэг/ гаргах эрх бүхий албан тушаалтнууд хамрагдсан байна.

Авлигын эсрэг хууль, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн мэдлэгийн тус сургалтаар олгожээ. Мөн мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль тогтоомжийг сурталчилах, таниулах хичээл орсон байна.
Аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ийн дарга Д.Уранчимэг, тус хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Сарангарав, мэргэжилтэн Д.Отгонтөгс, Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Б.Саруул нар сургалтыг явуулж, холбогдох хууль, тогтоомжийн талаарх мэдээллийг өгчээ. 

                                                                                                                                           Б.Мөнхзул

Холбоотой мэдээ