Эмзэг бүлгийн иргэдийн амьжиргааны чадавхыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-10-10 17:18:04
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Сонгинохайрхан дүүргийн эмзэг бүлгийн иргэдийн амьжиргааны чадавхыг дээшлүүлэхэд БНСУ-ын “Сараанбат” ТББ дэмжлэг үзүүлнэ.
Хамтран ажиллах Санамж бичигт Сонгинохайрхан Засаг даргын орлогч О.Ганбаатар, “Сараанбат” Төрийн бус байгууллагын Монгол дахь салбарын эрхлэгч Э.Дарьсүрэн нар гарын үсэг зуржээ. Санамж бичгийн хүрээнд тус ТББ-аас дүүргийн өрх толгойлсон эмэгтэйчүүд, зорилтот болон нийгмийн эмзэг бүлгийнхэнд хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх, амьжиргааны чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн аливаа төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх аж. Мөн дүүргийн Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг БНСУ-ын түр болон урт хугацааны сургалтад хамруулах, харилцан туршлага солилцох ажлыг зохион байгуулах юм

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ