Зарим авто машины худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-11 14:04:37

Нийслэлийн хэмжээнд автомашины худалдаа эрхэлж байгаа нийт 101 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байдгаас НМХГ-аас явуулсан үзлэг шалгалтаар нийтийн эзэмшлийн зам талбай, ил зогсоол, зориулалтын бус газарт худалдаа эрхэлж буй 68 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаа нь тогтоогдсон байна.

Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүд  хамтран эдгээр иргэн, аж ахуйн нэгжүүдэд газраа зориулалтын дагуу ашиглахыг сануулж, хууль зөрсчсөн аж ахуйн нэгжүүдийн газрыг чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах тухай албан мэдэгдэл өгчээ.  “Мөнгөн хүлэг” ХХК, “Хан-Өндөр” ХХК, “Баттогтох”, “Хосхүлэг” ХХК, “Баянзүрх моторс” ХХК, Роял моторс ХХК, “Поп карс” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд шаардлагын дагуу  гаднах талбайдаа авто машин худалдахаа зогсоосон байна. Мөн Үндэсний соёл амралтын хүрээлэн, “Сарны титэм үзэсгэлэн” ХХК, “Таван богд смарт электроникс” ХХК, “Материал импекс” ХХК, “Эс Энд Эй” ХХК, “Богц оюут” ХХК, “Метро моторс” ХХК-иуд ч гадаах  талбайдаа машин худалдаалах үйл ажиллагаагаа зогсоожээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ