Аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан мэндчилгээ дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-10-05 23:38:41

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Далелийн Бауыржан "Багш нарын өдөр"-ийг тохиолдуулан Баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрээр мэндчилгээндээ: "Үр хойчид боловсрол олгох үйл хэрэгт эрдэм мэдлэг, авьяас чадвар, ур ухаан, бүхий л амьдралаа харамгүй зориулсан үе үеийн ахмадууд, бие сэтгэл эрдэм оюунаа зориулан хүчин зүтгэж яваа эрхэм багш нар, боловсролын салбарын ажилтан албан хаагчид Та бүхэндээ Олон Улсын багш нарын 51 дэх өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Одоогийн байдлаар манай аймгийн 43 сургуульд нийт 1500 гаруй багш, сурган хүмүүжүүлэгчид ажиллаж байна. Тэдний 30 хувь нь бага ангийн багш нар юм. Мөн магистр зэрэгтэй 94, тэргүүлэх зэрэгтэй 200 багш, сурган хүмүүжүүлэгчид хойч үеийнхний маань гэрэлт ирээдүйн төлөө их үйлсийг бүтээж байгаа. 


Хүмүүн бүхэнд сайн сайхан бүхнийг шингээсэн, түмэн ачлалт багш та нарын маань өлмий бат оршиж, мэлмий тунгалаг байх болтугай" гэсэн байна. 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ