Зорилтот бүлгийн иргэдийн орлогыг нэмэх төсөл хэрэгжинэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвд хэрэгжүүлэх “Эко үйлдвэрлэл” төслийн нээлт өнөөдөр боллоо.
Нийслэлийн Засаг Даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төв нь 21 болон түүнээс дээш насны гэр оронгүй тэнэмэл иргэдийн нийгэмших үйл явцад нь туслан дэмжих, нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэх зорилготой юм. Тус төв нь нийслэлийн болон хөдөө орон нутгийн харьяалалтай гэр оронгүй, нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах төвлөрсөн хогийн цэгүүд болон томоохон худалдааны төв, орон сууцны хогийн цэгүүд, орц дулааны хонгилд хоноглодог иргэдэд 12 төрлийн багц үйлчилгээ үзүүлдэг байна.
Дээрх төслийн хүрээнд орон гэргүй иргэд хонины ноосоор бүх насныханд зориулсан углааш, сандаал, оймс, цүнх зэргээс гадна таван хошуу мал болон төрөл бүрийн чихмэл амьтан зэргийг үйлдвэрлэж, борлуулах ажилд дэмжлэг үзүүлэх аж. Зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орлогын эх үүсвэрийг нэмэх төсөл хэрэгжүүлэх болсонд баяртай байгааг НЗД-ын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр төслийн нээлтийн үеэр онцлов. Мөн тэрбээр Монгол, Канад улсын хамтын ажиллагаа цаашид улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа дурьдлаа.
Төслийн нээлтийн арга хэмжээнд НЗД-ын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, Канад улсын Элчин сайдын Хөгжлийн хөтөлбөр хариуцсан зөвлөх Брюс Стийн болон Нийгмийн хамгааллын тусгай төвийн удирдлагууд оролцлоо.

Ч.Ариунболд