Сүн улсын үед хамаарах шаазан аяга 38 сая долларын үнэд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2017-10-04 11:39:16
ХОНКОНГ. /Би-Би-Си/. Хятадын Сүн улсын үед хамаарах 1000 жилийн настай шаазан аяга Хонконгт болсон дуудлага худалдаагаар 38 сая ам.долларын үнэд хүрчээ. Энэ нь хятад шаазан эдлэл хамгийн өндөр үнэд хүрсэн тохиолдол болж байна гэж “Би-Би-Си” телевиз мэдээлсэн байна.

Дуудлага худалдаа зохион байгуулагч “Сотбис” компанийн мэдэгдсэнээр, дуудлага худалдаа эхэлснээс 20 минутын дараа энэ шаазан аяга борлуулагджээ. 13 см голчтой, хөх ногоон өнгөтэй энэхүү шаазан аягыг Умард Сүн улсын хааны ордонд бийр угаах зориулалттай сав болгон ашиглаж байжээ.

Шаазан аягыг утсаар холбогдон үнэ хэлж, худалдан авсан хүн нэрээ нууцлахыг  хүссэн байна.

Дуудлага худалдааны анхны үнэ 10.2 сая доллароос эхэлсэн гэнэ.

2014 онд Мин улсын үед хамаарах нэгэн дарсны аяга 36 сая ам.долларын үнэд хүрч байсан нь хятад шаазан эдлэл хамгийн өндөр хүрч байсан өмнөх тохиолдол аж.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ