Монголын 3х3 сагсанбөмбөгийн баг Их дуулгад өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын оюутны 3х3 сагсанбөмбөгийн шигшээ баг Дэлхийн оюутан залуучуудыг төлөөлж ФИБА-гийн 2017 оны сүүлчийн Их дуулгын тэмцээнд өрсөлдөхөөр Мексик улсыг зорьжээ.
Энэ тэмцээнд дэлхийн шилдэг 12 баг ур чадвараа сорин өрсөлдөнө. Манай улсын оюутан залуучуудын шигшээ баг өнгөрсөн долоо хоногт БНХАУ Шимень хотноо 3х3 дэлхийн оюутны оюутны лигийн шигшээ тэмцээнд оролцож аваргын алтан медалийн болзол хангасан юм.
Энэ удаа манай багийн хувьд Их дуулгын “А” хэсэгт дэлхийн чансааг тэргүүлэгч Сербийн алдарт Novi Sad Al Wahda, Бразийн Сантос багуудтай нэг хэсэгт учраа таарчээ. Монголын багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч С.Тулга, багийн ахлагч Б.Батзолбоо, О.Энхбаатар, Б.Наранбаатар, Ц.Отгонжаргал нар багтаж байна.
Манай баг хэсгийн эхний тоглолтоо энэ сарын 30-ны шөнө 01:10 минутаас Сербийн Novi Sad Al Wahda багтай хийх бол хэсгийн сүүлийн тоглолтоо 02:50 минутаас Бразалийн Сантос багтай тоглох хуваарь гарсан байна.
Д.Өлзий