Доктор Б.Бахытгүл дэлхийн иргэний боловсролын сургалтад Монголыг төлөөлөн оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-09-29 15:23:14

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Олон улсын ойлголцлын төлөөх боловсролын Ази, Номхон далайн төв /APCEIU/ болон ЮНЕСКО-гоос саяхан БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулсан дэлхийн иргэний боловсролын талаарх багш, сурган хүмүүжүүлэгчдийн чадавхnaг бэхжүүлэх Олон Улсын хоёр дахь удаагийн сургалтад Баян-Өлгий аймгийн Насан туршийн боловсролын төвийн захирал Б.Бахытгүл эх орноо төлөөлөн оролцжээ.

Уг сургалтад дэлхийн 32 орноос 49 хүн хамрагдсан байна. Сургалтын үеэр Мянганы болон Тогтвортой хөгжлийн зорилго, зорилтууд, ядуурлыг багасгах, дэлхийг хайрлан хамгаалах, хүний эрх, жендэрийн эрх тэгш байдал, хүчирхийллийн эсрэг тэмцэх, урьдчилан сэргийлэх, ногоон хөгжил, бүх нийтэд чанартай боловсрол олгох чиглэлээр мэдлэг олгож, оролцогчид харилцан туршлага солилцжээ.

Одоо дээрх сургалтаар хөндөгдсөн асуудлуудыг аймгийн Насан туршийн боловсролын төвийн зүгэээс орон нутагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ