БНСУ-ын иргэн Шин Ён Сүг “Найрамдал” медалиар шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-09-26 12:39:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж БНСУ-ын иргэн Шин Ён Сүг “Найрамдал” медалиар шагналаа.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр гардуулан өгөв.

БНСУ-ын иргэн Шин Ён Сүг “Найрамдал” медалиар шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсын эрүүл мэндийн салбарт оруулсан хөдөлмөр, зүтгэлийг нь өндрөөр үнэлж БНСУ-ын иргэн, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн төвийн захирал Шин Ён Сүг Монгол Улсын төрийн дээд шагнал “Найрамдал” медалиар шагнасугай” гэсэн байна.

Холбоотой мэдээ