Монголын бейсбол, софтболын дасгалжуулагч нарт сургалт явуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-09-26 10:52:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/, Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны Эв санааны нэгдлийн хөтөлбөр хэрэгжиж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд Монголын бейсбол, софтболын холбоотой хамтран есдүгээр сарын 25-30-нд Улаанбаатар хотноо
сургалт зохион байгуулж байна. МҮОХ-ны хурлын танхимд ОУОХ-ны эв санааны хөтөлбөрийн шугамаар Монголын бейсбол, софтболын багш, дасгалжуулагч, тамирчдад АНУ, Итали улсын эксперт багш нар таван өдрийн сургалт, семинар явуулах юмЭнэ сургалт, семинарын нээлтийн ажиллагаанд МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, олимпийн аварга Э.Бадар-Ууган оролцлоо.

Бейсболын төрөл нь "Барселон-1992" олимпоос "Бээжин-2008" хүртэл албан ёсны төрөлд багтан орж байсан.  Харин "Токио-2020" олимпийн наадамд бейсбол, софтбол болон албан ёсны төрөлд эргэн ирж байгаа аж.

Д.Өлзий 

Холбоотой мэдээ