Дэлхийн хамгийн хүнд жинтэй эмэгтэй нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
sarnai@montsame.mn
2017-09-26 09:00:13
ДУБАЙ. /Би-Би-Си/. Дэлхийн хамгийн хүнд жинтэй египет эмэгтэй Арабын Нэгдсэн Эмирт улсад нас барсан байна гэж Би-Би-Си агентлаг мэдээлэв. 
 
Эман Ахмед Абд эль Ати нэртэй уг эмэгтэй энэ оны эхээр Энэтхэгт очиж таргалалтын эсрэг жин хасах мэс засал хийлгэсэн билээ. Орон нутгийн хэвлэлийн мэдээлж байгаагаар, тэрбээр өөрийн 500 кг-аас 300 кг буюу 660 фунт жин хасч чадсан боловч эрүүл мэндийн бусад шалтгааны улмаас нас барсан байна.

37 настай энэ эмэгтэй зүрхний өвчтэй, мөн бөөрний үйл ажиллагааны дутагдалтай байсан гэж эмнэлгээс мэдэгдсэн байна.

Хатагтай Абд эль Ати Энэтхэгийн Мумбай хотод мэс засал хийлгэснийхээ дараа 5 сараас хойш АНЭУ-ын нийслэл Абу-Дабид амьдарч байсан юм. Мэс засал хийлгэхээс өмнө тэрбээр 25 жилийн туршид гэрээсээ гарч байгаагүй гэж түүний гэр бүлийнхэн хэлсэн бөгөөд түүнийг жингээ хасах тухайд нь эргэлзэж байсан гэнэ.

Биеийн жингийн илүүдэл нь аюултай түвшинд хүрсэн, таргалалтаас болж биеийн эрүүл мэнд муудсан хүмүүст хийдэг хамгийн сүүлийн тусламж эмчилгээ нь биеийн өөх тосны солилцооны алдагдлыг эмчлэх буюу биеийн жин хасах мэс засал байдаг ажээ.
Х.Сарнай

 

 

Холбоотой мэдээ