Олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-09-25 12:27:19
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн нийт нутгаар 10,11,12 дугаар сард олон жилийн дунджаас ахиу хэмжээний хур тунадас орж, өвөлжилт хүндрэх төлөвтэй байгааг анхааруулав. Ялангуяа нутгийн хойд, зүүн, төвийн бүсийн нутгуудаар илүү их хур тунадас орох аж.

Агаарын температурын хувьд  олон жилийн дунджийн орчим буюу зарим тохиолдолд олон жилийн дунджаас дулаан байх юм байна.

Хүйтний улирлын төлөвөөр ихэнх саруудад хцр тунадас ахиу орохоор байгаа тул зуншлага муу гантай байсан  нутгуудад мал өвөлжилт, хаваржилт хүндрэх нөхцөл бүрдэх төлөвтэй байгааг анхаарч хадлан тэжээл бэлтгэх, тата байршуулах, отор нүүдэл хийх ажлыг цас орж, цасан бүрхүүл тогтох, хүйтрэхээс өмнө оновчтой зохион байгуулах шаардлагатай байгааг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний албанаас мэдээлэв.
Т.Одончимэг
Холбоотой мэдээ